Хамгийн хурдан өглөөний зоогийг аягандаа болгоорой

watermarkМаш амттай, гоё өглөөний зоогийг ердөө аяган дотроо хурдан бөгөөд амархан хийх аргатай танилцана уу. Гарын доорх буюу айл бүрийн хөргөгчинд байдаг матеериалаар үүнийг хийчихэж болно.

Орц:

Масло – 10 г
Тахианы өндөг  – 2 ширхэг
Сүү –  тал аяга
Хиам – 100 г
Бяслаг дурын –  30 г
Чимэх ногоог ургмал – 1 багц
Талх – 2 зүсэм
Давс, чиинжүү – амтлах төдий

Хийх арга:

Та шаазан аяга бэлд, өндөр температурыг даах тийм аяга хэрэгтэй. Эхлээд маслоо хайлуулж, 2 өндгөө хагалж нэмэн сайн хутгана. Дээр нь сүүгээ хийж, давсалж чинжүү нэмэх хэрэгтэй.

Одоо хиамаа жижиг, дөрвөлжин хэрчиж дээр нь бяслагаа үрж нэмээд холь. Ингээд талхаа мөн дөрвөлжин хэрчиж аягандаа хийгээрэй. Дээр нь амтат, чимэглэгч ногоог хийж шарах шүүгээнд 10 минут жигнэ.

Харин бичил долгионы зуухтай бол ердөө 2–3 минутын дараа өглөөний зоог бэлэн болно. .

Аягатайгаа тавган дээр хөнтрөөд л болоо!

Сайхан хооллоорой!

www.mnews.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …