Б.Ганболдтой

ugluunuu_sonin_logo Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдтой ярилцлаа.

-Авто тээврийн хэрэгс­лийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц ямар байна вэ?

IMG_0207 -Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан тат­вар, агаарын бохирдлын төл­бөр хураах ажлыг гурав­дугаар сарын 1-нээс тав­дугаар сарын 31-н хүртэл гурван сарын хугацаанд хийж дуусгах захирамж гарсан.

Энэ захирамжийн да­гуу зургаадугаар сарын 10-24-нд Нийслэлийн за­мын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийнэ.

Одоогоор оношилгооны дөрвөн цэгт Улаанбаатар банк, татварын албаныхан ажил­лаж байна. Энд оно­шилгоонд орчихоод нэг цэ­гийн үйлчилгээгээр тат­вараа төлж, бүх үйл­чил­гээгээ авч болно гэсэн үг.
Мөн татварын есөн цэгт Улаан­баатар банк­ны салбар ажиллаж байна.

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад татвар ху­раалтын явц хэр байна вэ. 2012 онд нийт хэчнээн
төгрөг улсад төвлөрүүлэв. Энэ жил хэдэн төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна вэ?

-Ер нь л өнгөрсөн жи­лийнхтэй ойролцоо явж байна. Өнгөрөгч онд Нийс­лэлийн татварын газар авто тээврийн хэрэгслийн ал­бан татвараас 15 тэрбум төгрөгийг замын санд оруул­сан бол энэ жил 16 тэр­бумыг бүрдүүлэхээр ажил­лаж байна.

-Татвар хураалтын яв­цад гарч буй хүндрэл бэрх­шээл юу байна вэ?

-Иргэдийн нэг хэсэг нь хуулийн хугацаандаа, ачаа­лал багатай үед тат­вараа төлж байна. Харин зарим нь энэ сарын эцэст бу­жигнана.

Тиймээс хуулийн хуга­цаандаа баг­тааж тат­вараа төлөх нь чухал гэдгийг хэл­мээр байна. Энэ нь ир­гэдэд өөрсдөд нь бухимдал, чирэгдэл үүсгэхгүй.

-Хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй бол яах вэ?

-Тээврийн хэрэгслээ унаад, Улаанбаатар хотын за­­мын сүлжээг ашиглаж буй хэрнээ хуульд заасан тат­вараа төлөөгүй бол ЗЦГ, Нийслэлийн татварын газар хяналтын үзлэг, шалгалтаар илрүүлж, гурвалжин наалт­гүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Хэрвээ хөдөлгөөнд оролц­вол шууд журамлаж, захиргааны арга хэмжээ авна. Энэ даш­рамд хэлэхэд татвараа хуга­цаанд нь төлөөгүй иргэдийн тоо жил ирэх тусам багасч байна.

-Авто тээврийн хэрэгс­лийн албан татварын мөн­гийг юунд зарцуулдаг юм бол?

-Шууд замын санд ордог. Замын сангаар нийслэлийн замын сүлжээг сайжруулдаг. Нийслэлийн зам жил ирэх тусам сайжирч байгааг жо­лооч нар харж байгаа шүү дээ.

Татвараа төлөх нь хо­тын­хоо өнгө үзэмжийг сайж­руулах, замаа өргөсгөж засахад оруулж буй хувь нэмэр юм. Хам­гийн гол нь өөрөө өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг хэлмээр байна.

-Харин агаарын бохирд­лын төлбөрийг хаана зар­цуулж байна вэ?

-Энэ мөнгө улсын төсөвт ордог. Ингээд эргээд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулдаг.

-Заавал гуравдугаар са­рын 1-нээс тавдугаар сарын 31-н хүртэл төлөх гэд­гийн учир юу вэ. Жилийн дөрвөн улиралд татвараа төлж болдоггүй юм уу?

-Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн жил бүрийн албан татварыг зургаадугаар сарын 1-ний дотор авч дуусна гэж хуульчилсан байдаг.

Энэ нь дулааны улиралд төв­лөрсөн мөнгөөрөө замаа засдагтай холбоотой. Харин ирэх жилийнхээ татварыг үүнээс хойш төлж бололгүй яах вэ.

-Оношилгоонд тэнцээ­гүй, огт хөдлөхөө больсон авто машинаас татвар авах уу?

-Хөрөнгийн татвар уч­раас засвартай байсан ч тат­вараа бүтэн төлөх үүрэгтэй.

Санал болгох мэдээ

Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын …