Наадамд барилдсанд нь цол өгөх нь буруу юу

Хэзээ хэзээнээс л наадмын маргааш нэг жишиг тогтчихсон буй.

 

Энэ нь түрүүлж, үзүүрлэсэн, цол нэмсэн бөхдөө байр сууц, машин тэрэг бариад гүйдэгтэй холбоотой. Тийм атлаа эрийн гурван наадмын нэг төрөл болох харваачдаа байлах, шагнах, алдаршуулах тал дээр хойрго ханддаг гэдгийг олон нийт энэ жил эрчтэйхэн шүүмжилж эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд анхаарлаа хандуулна гэдэг амлалтаар өндөрлөв.

olloo_mn_1427157481_tsagdaa5Үүний зэрэгцээ өнөөх түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн, цолоо ахиулсан бөхчүүддээ цагдаагийн байгууллагын нэр дээр явж бэлтгэл хийдэг, барилддаг бол наадмын дараа шууд цолыг нь ахиулдаг.

Тэгвэл эл асуудал өнгөрсөн 7 хоногт олон нийтийн сүлжээгээр тэр дундаа жиргээнд эрчээ авлаа.

Нэгэнтээ хуульзүйн сайдаар ажиллаж байсан “сайн ах” Х.Тэмүүжин “Наадмын талбайг хамгаалдаг нь цагдаагийн цолоо, наадамд барилддаг нь бөхийн цолоо л авах ёстой” гэв.

untitledГэвч Монголын цагдаагийн нэр төрийг өргөж яваа хүмүүсээ урамшуулж, алдаршуулж байх нь зүйн хэрэг гэж үзэх нэгэн ч байв.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …