Баяр наадамд хурдлах морьдыг маргааш бүртгэж эхлэнэ

hurdan mori Үндэсний их баяр наадмын Хурдан морьдын уралдаанд давхих морьдын бүртгэлийг маргааш эхэлнэ.

Наадмаар эрлийз болон монгол морьдыг хэрхэн ялгах талаар тодорхой журам гаргасан байна. Эрлийз морьдыг ялгахдаа үндсэн дөрвөн үзүүлэлтийг харах гэнэ. Нэгдүгээрт, биеийн галбир, хоёрдугаарт, сүүлний өтгөн шингэн болон урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдгүүдийг харгалзан үзэх юм байна. Биеийн өндрийн хувьд азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс өндөргүй байх шаардлагатай. Биеийн өндрийн хэмжээ уг шаардлагыг хангаж байгаа ч урд хөлний өндөр болон биеийн ерөнхий галбир, хийц, содон тэмдэг зэргийг харгалзан үзэх юм байна. Бүртгэл маргааш эхлэнэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …