Ипотекийн 10 хувийн журам наймдугаар сараас хэрэгжинэ

6556b799af5954bdbigЗасгийн газраас ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд баталгаа гаргахаар болсон. Энэ дагуу Засгийн газраас холбогдох журмыг батлаад байгаа. Одоогоор салбарын яам болон банкууд журмын дагуу иргэдэд 10 хувийн урьдчилгаатайгаар зээлийг олгож эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Түүнчлэн банкууд нэгдсэн байдлаар 10 хувийн урьдчилгаатай зээл олгох журмаа Сангийн яам, БХБЯ-тай хамтран боловсруулах аж. Үүний дараа 10 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээл олгож эхлэх юм байна. Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлж буйгаар наймдугаар сарын 1-нээс эхлэн батлагдсан журмын дагуу иргэд бага хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр ипотекийн зээлд хамрагдаж эхлэх аж.

 

Санал болгох мэдээ

Бүлгийн дарга Ж.Батжаргал ХХААХҮЯ-нд ажиллаж, салбарын хуулийн төслүүдэд мэргэжлийн байгууллагын саналыг тусгахыг чухалчлав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн …