“Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр эгшиглэнэ

   Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагаас УДЭТ-ын гадна тайлбайд  болох аж.

“Түмэн хишигтэн” симфони туульсыг“Үндэсний их найрал хөгжимчид”-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаараа онцлог юм.

Түүнчлэн өнөөдөр болох нээлтийн ёслол нь түмэн олондоо зориулагдан үнэ төлбөргүй болох бөгөөд “Түмэн хишигтэн” симфони туульсын “CD” бэлэн болсон нь өнөөдөр болох нээлтийн ёслолоор монгол түмэнд хүрэх ажээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …