Бөхчүүдийг 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ

61vbvbvbvb Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 9,10-нд Монгол бөхийн өргөөнд 09:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөн дээр бүртгэнэ. Бөх­чүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалттай. Өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөх­чүүдийг энэ сарын 8,9-нд 09:00-18:00 цагийн хооронд Хүүхдийн ордон дээр бүртгэнэ. Өсвөрийн барил­даанд 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдах боломж­той.

Энэ жилийн баяр наадамд барилдах 512 бөх нээлтийн ажиллагааны үед талбайд гарч, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэх хуваарьтай байгаа. Талбайд 512 жижиг дарцаг хатгасан байх бөгөөд бөхчүүд цолны эрэмбээр дэвж гарч, дарцаг бүрийн ард очиж зогсон төв индэр болон баруун, зүүн зүгт харж ард түмэндээ мэхийн ёслоно.

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …