“ДОЗ энтертайнмент”-ийнхан энэ удаа Бангкокт кино зураг авалтаа хийжээ

11779130_973084082742220_1551917379_oМонголын хошин урлагийн салбараас кино урлагийн салбарт хүчээ үзэж яваа “ДОЗ энтертайнмэнт”-ийнхан дахин шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тус энтертайнмент нь “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” гэх зэрэг кинонуудаа гадаадын орнуудад хийсэн. Тэдний хувьд гадаад оронд кино хийдэг болоод удаж байгаа бөгөөд энэ удаа Бангкокт кино зураг авалтаа хийжээ.

11770516_973084086075553_1766923626_o 11783669_973084092742219_548750069_o

Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаараа дамжуулан кино багийхандаа баярласан талархсанаа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр “Залуусаа алтан дэлхийн шинэ өглөө, шинэ өдрийн мэнд. ДОЗ ПЛАС энтерайнментын (хуучнаар ДОЗ энтертайнмент) шинэ бүтээл болох “ЭЛЭГ НЭГТЭН” УСК маань бидний хийсэн кинонуудаас хамгийн урт буюу зохиолоос эхлээд 1 жил 6 сарын хугацааг зарцуулсан кино боллоо.

11777573_973084102742218_644902389_o 11754700_973084072742221_1017138304_oТа бүхэндээ зураг авалтын багахан хэсгийн фото зурагнуудаас сонирхуулъя. Бидний нэлээдгүй хөдөлмөр гарган ажилсан”ЭЛЭГ НЭГТЭН ” УСК тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Бангкокт 3 сар болох хугацаанд хамтран ажилласан нийт Монгол, Тайландын кино багынхандаа мөн энэ кинонд ажилласан, тус болсон Монгол, Итали, Вьетнам, Энэтхэг, Тайландын киноны найзууддаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичиж нийтлэжээ.

11779015_973084106075551_1516248111_o 11770378_973084076075554_1874612635_o

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …