ССАЖЯ-аас хүүхдийн кино зохиолын уралдаан зарлалаа

child-movie-director3370117822013-06-07-11-38[www.urlag.mn] Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ.

Бүртгэл: Есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авна.

Шаардлага: Хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан 01:20 цаг үргэлжлэх хугацаатай байх. Олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэхээр байх.

Шалгаруулалт: Уралдааны дүн 11-р сарын 15-нд гарна.

Шагнал: Тэргүүн байр эзэлсэн нэг бүтээлийг тав сая төгрөгөөр

                   Дэд байрыг гурван сая төгрөгөөр шагнана.

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 70120947 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.

Т.Анир ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …