Чингэлтэй дүүрэгт байрлах 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барина

b81ad889dcbda8ea8993e221e511f033Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих тухай” А/621 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Гэр хорооллын дахин  төлөвлөлтийн Төслийн  удирдах  хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр барих Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барихаар боллоо.

Батлагдсан төсөл арга хэмжээг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …