А.Сүхбат хоёрын даваанд өвдөг шороодов

c66e3280ac839724d574a8d0c44ad2aegreatУвс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн. Уг барилдааны зүүний тэргүүнд Дархан аварга А.Сүхбатыг гарч барилдана гэж байсан ч барилдаан эхлэхэд тэрбээр талбайд гараагүй тул Аварга С.Мөнхбат магнайлан гарсан байна.

Харин тэрбээр өчигдөр үдээс хойш Улаангом хот руу нисч, хоёрын даваанаас Увс аймагт хүрэлцэн очиж барилджээ. Аваргын хувьд өөрийн хүү С.Хангайтайгаа хамт зодоглосон байна.

Хоёрын даваанд гарч барилдсан Дархан аварга А.Сүхбат энэ даваанд сумын заан Г.Лхамхүүтэй барилдаж тахимаа өгчээ.

Ийнхүү тус аймгийн түүхт ойн баяр наадамд улсын болон аймгийн цолтой бөхчүүд урилгаар очиж, уран мэхээ уралдуулан барилдаж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …