Автобусаар зорчихдоо цахим картаар төлбөрөө хийнэ

79e178fee3e74e61ff0eca050dc9e1ec“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын нээлт өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Ингэснээр өнөөдрөөс эхлэн автобусанд суухдаа  иргэд картаа цахим машинд уншуулж орно.

Цахим карт худалдаж авч амжаагүй иргэд автобусанд байрлах бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм. Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авах бөгөөд одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авч, хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд хамгийн багадаа  500, хамгийн ихдээ 90 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Картын хувьд дотроо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан сурагч, энгийн иргэн гэсэн төрлүүдтэй юм байна.

Нийтийн тээвэр цахим төлбөрийн системтэй болсноор   жолоочид учрах аливаа осол эндэгдэл буурахаас гадна автобусанд зорчиж буй иргэдэд хурдан шуурхай, боловсон үйлчилгээ хүрэх боложмтой болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Түүнчлэн  автобусанд зорчиж явахдаа хэрэгцээт мэдээ мэдээлэл, зар хүлээн авах, хяналтын камерын тусламжтайгаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …