Налайх хотын Сайн Номуун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ Налайх хотод өчигдөр эхэлж өнөөдөр 2 дахь өдөртөө үргэлжлэн явагдаж байна.
Гурван өдөр үргэлжлэн явагдах уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин тэргүүтэй гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурж байна.
Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээгддэг энэхүү бумбын тахилгад хөх тэнгэр хураа хайрлаж, сүсэгтэн олон түмэн бумбаа аравнайлуулж байна.
“Түмэн бумба”-ны тахилгын үйл ажиллагааг морин хуурын эгшиг аялгуугаар нээж МУГЖ Д.Эрдэнэцэцэг Үлэмжийн чанар дуугаар залгууллаа.
Бумбаны тахилгын арга хэмжээг сэргээн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа Налайх хотын Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй, уг үйл ажиллагаанд заллагдан оролцож байгаа Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин нар үг хэллээ.
Үүний дараагаар бумба тахиулахаар хүрэлцэн ирсэн сүсэгтэн олондоо зориулж Сайн номуун хийдийн лам нар цамын бүжиг хийсний дараагаар албан ёсоор Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурлаа.
“Түмэн бумба”-ны тахилгын хөтөлбөр:
2015.07.25
09.00-11.00 Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурханы ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль тайлбарлана. Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншилганд ван хүртэнэ.
11.00 Завсарлана
12.30 Күндэлин Ринбүчи сүсэгтэн олонд зориулан “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдаж ван хүртээнэ.
13.40 Гонгорын бумбаны тахилга үргэлжилэн хурна
14.40 Намсрайн бумбаны тахилга үргэлжлэн хурна
15.40 Завсарлана
16.40 Замбала бурханы бумбаны тахилга үргэжлэн хурна
17.40 Дарь эхийн бумбаны тахилга үргэлжлэн хурна
18.40 Лусын бумбаны тахилга үргэлжлэн хурна
19.40 Эдийн бумбаны тахилга үргэлжлэн хурна.
Тухайн өдрийн хурал өндөрлөнө.
2015.07.26
09.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
11.00 Күндэлин Ринбүчи “Ямантак” бурханы авшиг ван хүртээнэ.
12.30 Завсарлага
13.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
14.00 Сүсэгтэн олон болон бумбаны эзэдэд зориулж Ламын Чодбйн “Цогчэд” өргөх уншлага.
15.00 Тахигдсан бумбануудыг эздийн гарт өгөх ажиллагаа.
17.00 Сүсэгтэн олонд зориулсан хүндэтгэлийн тоглолт “Улаанбаатар чуулга”
18.00 Сүсэгтэн олонд зориулж бумба хурайлж хишиг даллах уншлага.
Үйл ажиллагаа өндөрлөнө.
Г.Эрдэм
Эх сурвалж: www.undesten.mn