Холын зайн дугуйн уралдаан эхэллээ

5je8hg8bvdj1mp1fsdudgp0nu6Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр боллоо.

Тамирчид Улаанбаатар – Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар найман этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийнэ.

Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ ялагчаар тодорчээ.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …