Нийгмийн даатгалын зорилго юунд оршдог вэ?

6451fa90ab1f3926274008b02d727a405cc9ff28Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хvмvvст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх, агуулга бvхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мөн.

Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бvхий л vеийн туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хvvхэд төрvvлэх, осолд орох, ажилгvй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогvй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь баталгаатайгаар хангадаг.

Нийгмийн даатгал бол нийгэм, эдийн засгийн өргөн хvрээтэй ойлголт юм. Хvний амьдрах хугацаанд дараахь эрсдэл бий болж, нийгмийн хамгаалал зайлшгvй шаардлагатай болдог

Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдэл :
• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хvрэх)
• Ердийн өвчин, ахуйн болон vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тvр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах
•  Эрхэлж байгаа ажлаас ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдсөж ажилгvй болох
• Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад тvvний асрамжинд байгаа гэр бvлийн чадваргvй хvмvvсийн амьдралын баталгаа алдагдах

Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, тvvнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх vvсвэргvй болсон тохиолдолд эрсдэл бий болдог.
• Эндээс vзэхэд хvмvvсийн амтдралын баталгаа алдагдаж орлогын эх vvсвэргvй болох энэхvv эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх vйл ажиллагааг НИЙГМИЙН ДААТГАЛ гэнэ.
• Нийгмийн даатгын сангийн орлогын vндсэн эх vvсвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдаас төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс бvрдэнэ.
• Даатгуулагч, иргэн бvр ажил, хөдөлмөр эрхэлсэн цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж байгаа бол нийгмийн даатгалын vйлчилгээ хvртэнэ.

Иймээс залуу наснаас эхлэн ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд заавал даатгуулаж, насан туршийн амьдралын баталгаагаа найдвартай хангах нь иргэн бvрийн эрхэм vvрэг.

Нийгмийн даатгалын төрлvvд :

•    Тэтгэвэрийн даатгал
•    Тэтгэмжийн даатгал
•    Эрvvл мэндийн даатгал
•    Vйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
•    Ажилгvйдлийн даатгал

Даатгалын хэлбэр:

•    Заавал даатгуулах
•    Сайн дураар даатгуулах

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 10 гаруй жил болж байна. Энэхvv даатгалын шинэ тогтолцоо нь иргэд, ажил олгогч, эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бvрдvvлэн уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.

Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрvvлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг. Хvний амьдралд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгvй болох, өвчлөх, тэжээгч нь нас барахад тvvний асрамжинд байгаа гэр бvлийн чадваргvй гишvvд орлогогvй болох, vйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгvй нийгмийн шинжтэй / амьдралын / эрсдлээс гадна эдийн засгийн, байгалийн, улс төрийн хvчин зvйлийн нөлөөлснөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг vр дагавар тохиолддог. Манай орны хувьд даатгалын хэлбэр, төрлvvдээс хvн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлийг нийгмийн даатгалын системээр дамжуулан иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг шийдвэрлэж байна.

Сvvлийн жилvvдэд нийгмийн даатгалын хамрах хvрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгvй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, vйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бvтээлч хандлага идэвхжиж байна.

www.mongolcom.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …