Ж.Энхбат: Хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжтой

c6ea22c6abebc34507fa9963cd515322Орон нутагт зорчих  гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагатай болдог. Тэгвэл  нэг сарын өмнөөс  орон нутаг руу явах хүн  өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг  онлайнаар  захиалах боломжтой болсон байна.  Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын  дарга Ж.Энхбатаас  цөөн зүйл тодрууллаа.

– Орон нутагт  зорчих тасалбарыг онлайнаар захиалснаар  нэмэлт төлбөр төлөх үү?

– Онлайнаар тасалбар захиалахад нэмэлт төлбөр төлөхгүй. http://www.transdep.mn/?m=1&link=home сайтаар орж захиалгаа өгнө.   Захиалгыг өгөхөд  хялбар  байхаар  хийсэн байгаа.

– Хэзээнээс  энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ?

– Авто тээврийн үндэсний төв нэг сарын  өмнөөс онлайнаар захиалга авдаг болсон. Ингэснээр иргэдийн  цаг болон мөнгийг  хэмнэх олон давуу талтай. Тухайлбал  зорчигч  тасалбар авахын тулд заавал  Драгон болон  Баянзүрх зорчигч тээврийн төвд хандах шаардлагагүй.

Хот хооронд зорчих  тасалбарын онлайн захиалгыг  зорчигч та  30 хоногийн өмнө  захиалах боломжтой юм байна.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …