Улиастай-Гачууртын замыг түр хаана

3a42068327820a7813482ef685ea51a9Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх,  хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаанхоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчино. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчлэх юм. Улиастай – Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор намйдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …