Хөлбөмбөг сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж медалийн эздээ тодрууллаа. Шилдэг 30 баг өрсөлдсөн энэхүү тэмцээний хүрэл медалийн төлөө “Арвис” болон “Хангарьд Сити” баг тоглосон. Тоглолт ч өгөө аваатай хурдан темптэй өрнөсөн бөгөөд 2:1 харьцаатай тэргүүлж явсан “Арвис” баг богино хугацаанд хоёр ч хүний дутуутай болсноор байдал эвгүйтэв. Улмаар “Хангарьд Сити” тог- лолтыг тэнцүүлж багууд торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэхээр болсон юм. Хариуцлагатай эгзэгтэй энэ үед “Хангарьд Сити” багийн хаалгач хоёр ч чухал хаалтыг хийснээр 2015 оны сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг энгэртээ зүүлээ. Хөлбөмбөгийн хорхойтнуу- дын хүсэн хүлээсэн аваргын төлөөх шигшээ тоглолтод “Баянгол ФС” болон “Хилчин баг өрсөлдөв. Эхний хагаст багууд эрчимтэй тоглолт үзүүлсэн. Тооны харьцаа өөрчлөгдөх олон боломж гарсан ч тэнцээгээр өндөрлөсөн. Төгсгөл хэн сайн хийсэн нь энэ жилийн сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга цолыг хүртэх байсан. Хүч тэнцүү багууд нэг л алдаа гарахад тэр нь гоол болдгийн адилаар “Баянгол ФС” өөрсдийн гарсан боломжоо ашигласнаар энэ тоглолт өрсөлдөгчөө 2:0-ээр ялж аварга багаар тодорлоо.
М.УУГАНТАМИР