Цахим картаа уншуулан автобусаар зорчиж эхэллээ

e5cdc6723ae67cd83f2c828082abf53aНийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж ба цахим картаа уншуулан зорчих хэлбэрт шилжиж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа.

Иргэдэд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа юм. Энэ өдрүүдэд кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 190 гаруй карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ тоог 500  хүтэл нэмэгдүүлэх талаар албаныхан онцолж байгаа.  Иргэд автобусны буудлын ойролцоох “U money” карт цэнэглэх, борлуулах цэг гэсэн наалттай дэлгүүр, сонингийн цэгүүдэд карт зарагдаж, цэнэглэж байна. Картаа цэнэглэхдээ 10 мянган төгрөгөөс дээш бол 100 төгрөгийн  хураамж төлөх юм.

Автобуснуудын хувьд цахим картын төлбөрт системд шилжиж буйтай холбогдуулан зорчигчдоо урд хаалгаар буулган, хойд хаалгаараа гаргах хэлбэрт шилжээд буй.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …