Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

 tusviin huli ganbatУИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга, Г.Батхүү нарын санаачилсан Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2013.07.08/ гишүүн Д.Ганбат УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу бид Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Улаанбаатар АЗЗА” ТӨХК гүйцэтгэж, 2011 онд 44 км хатуу хучилттай авто замыг, 2012 онд 6 км хатуу хучилттай авто замыг тус тус барьж дуусгаад байна. Энэ замын ажлын үлдэгдэл санхүүжилтыг олгох, төслийн арга хэмжээний нэр, хүч чадал, байршилын талаархи мэдээллийн зөрүүг залруулах зорилгоор “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг гишүүн Д.Ганбат хуулийн төслийг өргөн барихдаа УИХ-ын даргад танилцуулаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …