Элчин сайд асан К.Сайрааныг ТЕГ шалгаж эхэлжээ

sairaanaaa УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх хэргээр хуулийнхан түүнийг шалгаж байгаа гэх шуум гарсан ч мэдээлэл нь тодорхой бус байв. Тэгвэл ТЕГ  түүнийг шалгаж эхэлсэн байна. Казахстан руу нууц  мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт К.Сайрааныг буруутгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс хорих ял сонсож байсан тохиолдол цөөн байдаг байна. Өмнө нь “Эх орноосоо урвасан” хэргээр УИХ-ын Тамгийн газрын ажилтан Ц.Жаргалсайханыг шүүхээс гэм буруутайд тооцож хорих ял оноож байжээ. Түүнийг Орос, Хятад руу төрийн албан ёсны айлчлалын мэдээ, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг урьдчилан дамжуулсан хэмээн буруутгасан юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …