Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ

publish1-11e2ad6bf99300cd3808bb105b55d4b8“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулсан. Энэхүү стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.

Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо

Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн бусад ажил, үүргүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 4.55 сая ам.долларыннэмэлт санхүүжилт хийхээр тохирсон байна. Ингээд нийт хөрөнгө оруулалт 32.55 сая ам.доллар болох юм.

Газрын тосны хайгуулд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар газрын тосны хайгуулын “Хар Ус II”, “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” талбайд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Ингэснээр нийтдээ 339  сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …