Зохиолчдыг Төрийн дээд одон медалиар шагнав

Stipula_fountain_pen  Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улсаа нэгтгэсний 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим зохиолчид төрийн дээд одон медаль болон МЗЭ-ийн шагналаар шагнагдсан баяртай үйл явдал боллоо.

Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Нагаанбуу, Б.Туяа нар шагнагдсан бол Алтангадас одонгоор П.Батхуяг, Ш.Сүрэнхор нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Бадамжав, Н.Мандал, Ч.Норовсүрэн нар шагнагдсан байна.

Мөн МЗЭ-ийн нэрэмжит шагналыг Х.Байыт “Сэрэхүйн сэржим”, Б.Сарантуяа “Бүсгүй”, Д.Гансүрэн “Дүрслэлүүд 1, 2”, Г.Бямбажав “Намайг бүтээсэн он жилүүд”, Ц.Эрдэнэбаатар “Долоо дахь үеийн үрсдээ”, Л.Мөнхбаатар “Эрх чөлөөний бүжиг”, Ц.Доржсэмбэ “Хэд дэх бороо”, Д.Батсүх “Торгудай”, Г.Пүрэвдорж “Өгүүллэгийн түүвэр” номуудаараа хүртсэн бол яруу найрагч Н.Минжинсайхан, Б.Энхтөр нар Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналаар тус тус шагнагдахаар болсон байна. Эдгээр уран бүтээлчдэд өнөөдөр МЗЭ-ийн байранд шагналыг нь гардуулах юм.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …