Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

2dduf9noaipsh7eh4q8dt69nbkЭнэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ.

Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн, боом өвчин гарсан Галуут сумын 2 дугаар баг, Галзуу өвчин гарсан Гурванбулаг сумдад аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас 7 хоног ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг …