Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-эрдэнэ” хамтлагт гардууллаа

p19rf040fb1hrb1a621li81kmivv56Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон юм. Хамгийн анхны шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн “Алдрын од”-ын дурсгалын самбар байрлуулах ёслолын ажиллагаа боллоо.  Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Г.Ганхүү, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхандаа гүн хүндэтгэл илэрхийлье. Гүн хүндэтгэл илэрхийлэх нь их утга учиртай юм. 1990 оны долдугаар сарын 29, 30-ны өдөр Монголчууд анх удаа эрх чөлөөгөө баталгаажуулж, хэний ч оролцоогүйгээр өөрсдөө төр засгаа байгуулж, үндэсний эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь олсон. Монголын рок, поп урлагийнхан Монголчуудыг эрх чөлөө рүү хөтөлсөн юм. Тийм учраас Ерөнхий сайдтай зөвшилцөж, рок, поп урлагийнхандаа гүн хүндэтгэл үзүүлж, тус шагналыг олгож байна.  “Соёл- Эрдэнэ” хамтлаг бол эрх чөлөөт Монголын анхны дуучид байсан юм шүү. Нийслэлчүүдийнхээ өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж, Та бүхний нэрийг мөнхөд дурсах самбар дээр урласанд таатай байна. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ. “Алдрын од” тэмдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үндсэн найман гишүүнд гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19rf049e05hq1gio15ul1g7a1vfm7 p19rf0qp0ihnk1obf17ni1hgt1mu62 p19rf0qp0iop8mpe1iv617ap6j73 p19rf049e0geb1oopkkq1mad10g48 p19rf049e1bkhgjj1ujvf6tslsa p19rf049e1ldg1dkef9s1sh8q8ce p19rf049e1lls111gs931r387irc p19rf049e1m9lr8o1ev81j1ffit9 p19rf049e1om419r113co181euk6b p19rf049e1psc5kl1dquh3mkd p19rf0701s1obc1v1l1cdc3oo1b74g p19rf0701s18udq5pfcr102212faf p19rf0qp0ik13rpv8r011eb3a61

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …