Улаанбаатарт 23-25 градус дулаан байна

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун …