Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | 2015онд санхүүжих |
I | 90 үнээний зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермерийн аж ахуй байгуулах | ||
I.1 | Фермийн барилга | 2015 | 771,044,828 |
I.2 | Сургалтын төвийн барилга | 2015 | 179,982,759 |
I.3 | Техник, тоног төхөөрөмжийн гараж, засвар үйлчилгээний төв | 2015 | 220,000,000 |
I.4 | Материал болон үр, бордооны агуулах | 2015 | 19,913,792 |
I.5 | Тэжээлийн саравч | 2015 | 50,258,621 |
Дүн | 1,241,200,000 | ||
II | Дэд бүтцийн ажлууд | ||
II.1 | Худаг /2 ш / | 2015 | 64,956,897 |
II.2 | Цахилгаан хангамж | 2015 | 60,025,862 |
II.3 | Дулаан, ус хангамж | 2015 | 40,017,241 |
II.4 | Зам харгуй, фермийн дотоод тохижилт | 2015 | 55,000,000 |
II.5 | Тэжээлийн талбай хаших хайсны зардал | 2015 | 100.000.000 |
Дүн | 320,000,000 | ||
III | Хадлан, тэжээл техник тоног төхөөрөмж | ||
III.1 | Трактор 110 м.х /110 морины хүчтэй/ 2ш | 2015 | 464,000,000 |
III.2 | Урдуур буулгагч /1800 мм –ийн шанагатай/ 1ш | 2015 | 25,399,360 |
III.3 | Прессний машин /13 ширхэг хутга бүхий механизмтай/ 1ш | 2015 | 69,300,720 |
III.4 | Пресселсэн өвс ороон боогч / 750 маркийн полиэтилен уутанд таарах / 1ш | 2015 | 62,500,800 |
III.5 | Хадуур / Дамаран хадуурын ангитай, авах өргөн 3м/ 1ш | 2015 | 20,300,000 |
III.6 | Тармуур / Авцын өргөн 3,8 м/ 1ш | 2015 | 14,100,960 |
III.7 | Өвс эргүүлэгч сэврээгч / Авцын өргөн 5,2 м/ 1ш | 2015 | 16,800,000 |
III.8 | Өвс ачих, буулгах сэрээ / 3 цэгт хүлээн авагчтай гидро механизмтай/ 1ш |
2015 | 5,800,000 |
III.9 | Үрлэгч / Хаван үрлэх механизмтай, ажлын өргөн 3 м/ 1ш | 2015 | 35,600,400 |
III.10 | Эрдэс бордоо цацагч машин, 2 холбогч / Ажлын өргөн 10-18 м/ 1ш | 2015 | 9,256,800 |
III.11 | Өтөг бууц цацагч, шингэн өтөг цацагч, холигч / 6,5 тонны багтаамжтай/ 1ш | 2015 | 92,800,000 |
III.12 | Хөргөлтийн систем бүхий иж бүрэн автомат саалтуурын төхөөрөмж / автомат саалтуур, сүү хөргөх танк/ 1ш | 2015 | 58,000,000 |
III.13 | Өтөг бууц хадгалах сав 1ш | 2015 | 46,400,000 |
Дүн | 919,759,360 | ||
IV | Бага оврын газар тариалангийн техник, тоног төхөөрөмж | 2015 | |
IV.1 | Анжис/ 2 хошуутай, авцын өргөн нь 90-150 см / 1ш | 2015 | 22,040,000 |
IV.2 | Роторт сийрүүлэгч / Авцын өргөн нь 2 м / 1ш | 2015 | 20,648,000 |
IV.3 | Төмс үрлэгч / 2 мөрөөр үрэлдэг / 1ш | 2015 | 25,114,000 |
IV.4 | Хүнсний ногооны хураагч 1ш | 2015 | 18,119,2000 |
IV.5 | Хүнсний ногоо үрлэгч 1ш | 2015 | 16,072,960 |
IV.7 | Төмс хураагч 1ш | 2015 | 22,722,000 |
IV.8 | Тусгай зориулалтын авто машин 1ш | 2015 | 84,364,480 |
IV.9 | Трактор / 35 морины хүчтэй/ 1ш | 2015 | 64,960,000 |
IV.10 | Мотоблок 2ш | 2015 | 23,200,000 |
IV.11 | Ачааны автомашин /5тн/ 1ш | 2015 | 34,800,000 |
Дүн | 332,040,640 | ||
НИЙТ ДҮН | 2,813,000,000 |