Б.Жагар: Зайсангийн иргэдэд газар олголт удаашралтай байна

11823868_976355392415089_63620366_nБОНХА-ын сайд Д.Оюунхорол  Зайсангийн  аманд  олон жил амьдарсан ч газрын гэрчилгээгээ авч чадахгүй байгаа  иргэдэд гэрчилгээг нь олгохоор болсон тухай мэдээлэл гарсан. Энэ тухай  Хан-Уул дүүргийн иргэн,  “Далд хүн” Хүний эрхийг хамгаалах ТББ-ын тэргүүн  Б.Жагараас тодруулга авлаа.

– Зайсангийн аманд амьдардаг иргэддэ Д.Оюунхорол сайд газрын гэрчилгээг олгохоор болсон мэдээлэл байдаг. Энэ ажил ямар үр дүнтэй байгаа юм бол

– БОНХА-ын сайдын А-235 тоот тушаалаар Зайсангийн иргэдэд газар өмчлөх гэрчилгээ олгохоор ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Эхний ээлжинд Оюунхорол сайд  20 гаруй айлд ашиглах гэрчилгээ гардуулах үеэрээ Зайсангийн 700 гаруй айл өрхөд ашиглах гэрчилгээ олгохоор боллоо” гэж хэлсэн. Гэтэл 282 айл өрх  иргэн, аж ахуйн нэгж компанитай давхцуулан  олгосон гэдэг шалтгаанаар тэдгээр ай өрхүүд гэрчилгээгээ авч чадахгүй удааширч байна.-

– Үүний цаад шалтаан нь юу байдаг вэ? 

– Анх бүх иргэдэд газрыг нь олгуулна гэж байсан Оюунхорол сайдын байгуулсан ажлын хэсэг одоо болохоор иргэн таны газар аль нэг аж ахуйн нэгж компаниудтай давхцалтай учир та  бүхэн шүүхээр явж асуудлаа шийд гэж очиж уулзсан иргэдэд хэлж эхэллээ. Ер нь энэ ажлын хэсэг 45 хоногийн хугацаанд ажиллахдаа ард иргэдийн асуудлыг шийдэхгүй хойш нь тавьж, эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилж байна гэж иргэд бухимдаж байна. Иргэдийн амьдарч байгаа газрыг аж ахуйн нэгж компаниудад, зарим эрх мэдэлтэй хүмүүс айлын газрыг эд хөрөнгө өмчтэй нь хамт кадастарт оруулж ашиглах гэрчилгээ авсан байдаг. Бас ч болоогүй кадастрыг дуртай үедээ сунгаж хийлгэсэн байдаг. Ингээд бодохоор иргэдийнхээ эрх ашгийг хохироодог төрийн тогтолцоо бий болсон нь харагдаж байна.

– Дүүргийн захиргааны болон төрийн байгууллагын зүгээс  иргэдийн газартай давхардуулан  аж ахуйн нэгжүүдэд газар олгосон байна гэж та хэлэх гээд байна уу?

– Аливаа төр, түүнийг төлөөлж байгаа албан тушаалтанд хувийн ашиг сонирхол, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулах ёсгүй. Гэтэл  сайдын гаргасан тушаал хэсэг бүлэг иргэд аж ахуйн нэгж компаниудын даалгаврыг биелүүлэх гэж гарсан тушаал юм шиг харагдаж байна. Уг нь энэ тушаалын зорилго нь он удаан жил амьдарсан 700 гаруй өрхийн эрх ашгийг хангасан шийдвэр байх ёстой байсан. Харин энэ бүгд талаар болж иргэдийн сэтгэл санаа дарамтанд орж эхэллээ. Яагаад гэхээр компаниуд БОНХАЯ-руу нөлөөлж тухайн иргэдэд ашиглах гэрчилгээ олгуулахгүй байх далд санаа агуулж  яваад байх шиг. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, БОНХА-ын сайд Д.Оюунхорол   нар ард түмнийхээ итгэл сэтгэлээр  шоудаж, “сайхан” наадууллаа.

-Та тэдэнд хандаж юу хэлэх вэ? 

– Ард түмний амьдралыг улс төржүүлэх тусам аж амьдралыг доройтуулж байна. Харин тэд өөрсдөө хөгждөгминий хувьд Хан-Уул дүүргийн иргэний хувьд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, БОНХА-ын сайд Д.Оюунхорол нарыг Иргэдийнхээ төлөө ганц удаа чин сэтгэлээсээ ажиллаж үзээч гэж хэлэх байна.

Г.Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …