Хайртай одуудынхаа хувийн орон зайгаар зочлохоос гадна инстаграмд давуу тал олон бий. Гэрээ тохижуулах, хайж байсан даашинзаа олох, биеэ галбиржуулан дасгал хийх, хэрхэн зөв хувцаслах гэх мэт маш олон төрлийн мэдээллийг эндээс олж болно. Ингээд бид энэ удаад доорх хаягуудыг онцолж байна.
Манай бүсгүйчүүд Forever21-ийн бараа бүтээгдэхүүнийг багагүй авч хэрэглэдэг. Гэхдээ албан ёсны сайт дээр тус хувцсыг өмсч зураг авахуулсан загвар өмсөгч энгийн хүнээс арай өөр биетэйгээс гадна зураг нь ч тодорхой хэмжээний засвартай байдаг. Харин дээрх хаягийг ажиллуулдаг бүсгүй Forever21-ийн бараанаас өөрөө өмсөж “энгийн хүн”-д хэрхэн харагддаг бөгөөд ямар үнэтэй зарж байгаа, сайтаас нь ямар кодоор хайх вэ зэргийг тайлбар хэсэгтээ оруулж өгдгөөрөө давуу талтай. Ямар ч засваргүй, энгийн утсаар авсан зураг дээр тухайн бараа ямар харагдаж байгааг хараад сонголтоо хийх боломжтой гэсэн үг.
Лондон хотод амьдардаг нэгэн ээжийн ажиллуудаг энэ инстаграмын блог нь хэрхэн зөв хувцаслах, хэрхэн зохицуулах, ямар гоёлдоо илүү анхаарал өгөх зэрэг зөвлөгөөг өгөх зорилготой анх нээгдсэн юм. Харин одоо дээрх мэдээллүүдээс гадна эрүүл хоолны жор, хамгийн үр дүн сайтай гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг өөрийн хувийн туршлагаас хуваалцдаг болсон байна лээ.
Эйфэлийн цамхагийн эх нутагт очиж, урлаг гоо сайхны эх хэл гэгддэг франц хэлээр ярьж үзэхийг хүсдэг үү? Хэрвээ тийм бол энэ инстаграмын хаяг чамд тусална. Энд өдөр бүр хэд хэдэн франц шинэ үг оруулдаг бөгөөд англи орчуулга, зөв дуудлагын талаарх мэдээллийг давхар авах боломжтой.
Эзэгтэй нарын толгойг багагүй шаналгадаг зүйл бол гэрийн дотоод засал. Хэрвээ гэрийнхээ дотоод заслыг өөрчлөхөөр шийдсэн эсвэл шинэхэн гэрийн эзэгтэй болох гэж байгаа бол нэг сая гаруй дагагчтай энэ хаягаар зочлон бүх өрөөний маш олон төрлийн дотоод заслуудаас санаа авч хийлгээрэй.
Том хөх, урт хөлнөөс ч илүү “мода”-д орж байгаа биеийн хэсэг бол өгзөг. Тийм ч учраас өнгөрсөн жилийн туршид өгзөгний тухай дуунууд мэндлэн гарч, хит болсон гэхэд буруудахгүй. Дээрх хаягийг таван хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй хөтлөн явуулдаг бөгөөд эрүүл, чанга, зөв хэлбэртэй, тонтгор өгзөгтэй болоход чинь туслах дасгалуудыг зааж өгөх болно.
Төрсний дараа ээжүүдэд тохиолддог хамгийн эмзэг асуудал бол хэвлий хэсгийн таргалалт. Тийм ч учраас бид зөвхөн хэвлийн булчин дээр төвлөрсөн дасгалуудыг заадаг энэ хаягийг зөвлөж байна. Бичлэг бүрийг дагаад хийгээрэй.
Цаг зав гэдэг зүйл тийм ч их олдохгүй үед бидний цагийг хэмнэх зорилготой нэгэн хаяг бий. Энэ бол “Дэлгүүр Хэсье”. Чи дэлгүүр хэсэх биш, дэлгүүр чам дээр ирэх болно. Далимд нь дуулгахад маш олон шагналын сантай уралдаан зарласан гэсэн шүү. Инстаграм хаягаа ашиглаад бүгдийг нь өөрийн болгоорой, бүсгүйчүүд ээ.
Энэ хаягийг хөтлөн явуулдаг бүсгүй бол бяслаг, жигнэмэг, бялуунаас татгалзахгүйгээр эрүүлээр хооллохыг уриалж, тэдгээр жороо танилцуулдаг юм. Түүний инстаграм болон блогоос дэлгэрэнгүй жорыг нь аваарай.Аль нэгэн ресторанд ороод энэ хоолыг гэртээ хийж идэх юмсан гэж бодож байсан уу? Stephanie ч гэсэн энэ бодолдоо хөтлөгдөн дээрх инстаграм/блогийг анх нээжээ. Тэрээр одоо ресторанд идсэн бүх хоолныхоо жорыг энэ блогтоо өөрөө хийн, зааврыг нь оруулдаг
.Жорыг нь уншсан ч бичлэгийг нь харж хиймээр байгаа бүсгүйчүүд байгаа бол дээрх хаягаар зочлоорой. Инстаграмд зөвшөөрөгддөг 15 секундад багтаан хийж буй аргачлалыг харуулдаг бөгөөд блогоор нь зочлон дэлгэрэнгүй жорыг нь харах боломжтой.
Өмнөхтэй ижил бичлэгээр харуулдаг бөгөөд ялгаатай нь гэвэл энд зөвхөн далайн гаралтай хоолны бүх жорыг оруулдаг. Загаслалын үе ирж байгаа учраас эзэгтэй нар гартаа оруулсан жорныхоо тоог нэмээд аваарай.
Дэлхийн хамгийн мундаг гоо сайхны блогчдын нэг үзэсгэлэнт бүсгүйн инстаграмыг дагаарай. Гоо сайхандаа хэрэгтэй олон төрлийн мэдээллийг авч болно.
гоолингоо.мн