1000 төгрөгөөр юу авч болох вэ? Гэж нэгэн илтгэгч танхимд сууж байсан хүмүүсээс асуулаа. Гэтэл нэг нь талх гэж хариулав. Өөр нэг нь тамхи , жимс ногоо гээд л авч болох зүйлийг нэрлэж байна. Гэтэл илтгэгч 1000 төгрөгийг базаж орхив. Тэгээд базсан мөнгөө тэнийлгээд харин одоо юу авч болох вэ? Хэмээн дахин асуув.
Хүмүүс дахиад л тус мөнгөөр авч болох бүгдийг нэрлэж гарлаа. Илтгэгч энэ мөнгийг базсан ч гэсэн 1000 төгрөг хэвээрэй юу гэж асуув. Хүмүүс хэвээрэй гэж хариулав. Илтгэгч үрчгэр мөнгөө газар гишгээд дэвслээд тэгснээ бүр нулимаж орхилоо. Гэтэл хүмүүс яах гээд байна гэсэн шиг харна. Харин илтгэгч газар унасан мөнгөний шороог гөвөөд шүлсийг нь арчин тэнийлгээд “За одоо энэ хэдэн төгрөг вэ” гэж тэднээс асуухад 1000 төгрөг гэж хариулав.
Энэ мөнгийг базахад 900 төгрөг болсон уу? гэж асуухад үгүй гэж хариулав. Газар унагахад 800 төгрөг болсон уу? “Үгүй” . Дэвслэхэд 700 төгрөг болсон уу ?” Үгүй” гэж хариулан харилцан ярив. Эцэст нь Илтгэгч Мөнгийг хичнээн их дэвсэлсэн ч үнэ цэнээ алдаагүй шиг таныг хэн нэгэн доромжилсон, амьдрал таныг яаж ч нухалсан , та хичнээн их зовлон амслаа ч , хэн нэгэн таныг юу ч биш болгосон юм шиг санагдаж байвч зовлон бэрхшээл ТАНЫ ҮНЭ ЦЭНИЙГ уландаа гишгэж чадахгүй гэв.