Олон хүүхэдтэй өнөр гэр бүл төлөвлөж байвал 23 насандаа анхны хүүхдээ төрүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хэрэв зөвхөн ээж болж үзэн нэг хүүхэд төрүүлэх хүсэлтэй бол 32 насыг хүлээх хэрэгтэй гэнэ шүү… Мэргэжилтэн судлаачид хэдэн хүүхэд төрүүлж болох боломжит насны шалгуур гаргасан байна.
***
Явган алхах, сууж хэвтэхээсээ илүү зогсоо байдлыг эрхэмлэдэг хүмүүс таргалалт болон чихрийн шижин өвчинд өртөх нь бага байдаг аж. Өдөрт дундажаар 2 цаг орчим “хөлтэйгээ хамт” ажиллах нь цусан дахь сахарын хэмжээг 2%, өөх тосны хэмжээг 11% бууруулдаг бол өдөрт дундажаар 2 цаг явганаар алхдаг хүмүүсийн биеийн жингийн индекс хэвийн бөгөөд бага мөн бэлхүүсний тойрогны хэмжээ 7,5 см-аар нарийхан байгааг харьцуулсан судалгаагаар тодорхойлжээ… Зөвлөмж нь явган алхах болон босоо байдлыг илүү эрхэмлэх нь эрүүл саруул байж элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай…
***
Компьютер томографийн шинжилгээ эсийн ДНХ гэмтээх аюултай бөгөөд ингэснээр хавдар үүсэх боломжийг нэмэгдүүлдэг бна. Цээжний рентген зураг авах үед ялгардаг туяанаас 120 дахин илүү туяа КТ шинжилгээний үед бие махбодид нөлөөлдөг аж…
***
Эбола вирусын эсрэг вакцин өндөр үр дүнтэй байгааг ДЭМБ-аас мэдээлжээ. “Энэ үйл явдал бидэнд олон олон боломжийг нээлээ…, үр дүнтэй вакцин бол өнөөгийн нөхцөл байдал болон цаашид тохиолдох Эбола вирусын дэгдэлтэнд маш чухал зэвсэг юм” гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чэнь мэдэгдлээ.
***
Судлаачид ногоон цай нь хоол идэх үед гэдсэнд шимэгддэг нүүрс ус болох цардуулын хэмжээг багасгадаг болохыг тогтоожээ. Зөвлөмж ногоон цай хэрэглэх нь таргалалт болон 2 дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэхээс сэргийлдэгийг тогтоожээ.
***
Эрдэмдтийн 20 гаруй жилийн судалгаагаар кофед “дурлагсад” хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл энэхүү “сэргээгч ундаа”-нд төдийлөн ач холбогдол өгдөггүй бүсгүйчүүлээс 5 дахин бага ажээ. Кофед агуулгаддаг үл исэлдүүлэгч бодисууд эсийн бүрхүүлийг гэмтэхээс хамгаалж хавдараас урьдчилан сэргийлдэг байна…
***
Өдөрт гар утсыг (интернэт олон нийтийн сүлжээ) их хугацаагаар хэрэглэдэг хүмүүст цахилгаан соронзоны долгионы нөлөөлөл илүүтэй үйлчилснээр бодисын солилцоог хямраан өөрчилж толгой өвдөх, арьс загатнаж тууралт үүсэх, ядарч сульдуулахаас гадна хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн судлаачид дүгнэжээ. Утсыг интернэт болон олон нийтийн сүлжээнд зориулан ашиглахгүй байх, унтах үедээ утас бол тоон төхөөрөмжийг унтрааж байхыг зөвлөмж болгожээ…
Орчуулагч Б.Баатар