Multiethnic Group of People Planning Ideas

START UP уудын анхаарвал зохих таван зүйл

Multiethnic Group of People Planning Ideas
Multiethnic Group of People Planning Ideas

Бизнесийн ертөнцөнд хөл тавьж байгаа старт-апуудаас бүтээлч, тууштай байх, уян хатан чанар, мөнгө л толгойд бодогдох гээд олон чанарууд шаардагддаг. Гэхдээ юу юунаас илүү анхны алхмаа зөв тавих эр зориг, тухтай санагддаг орон зайгаа орхих, өөрийн нөхцөл байдлаа тодорхой болгохын тулд хичээх нь чухал. Хэтэрхий улиг сонсогдож магадгүй ч “Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг” гэдэг батлагдсан үнэн. Старт ап-ын хамгийн чухал дүрэм бол “эхлэх” л хэрэгтэй. Зөв, буруу гээд олон замууд эхлэлд хүргэдэг. Хэрвээ та өөрийн бизнесээ эхлүүлэхээр зорьмог шийдвэр гаргахаасаа өмнө дараах 5 эхлэлийг анхаарч үзээрэй

Багаас эхэл

Эрик Райс өөрийн “ The Lean Start Up” номондоо хамгийн бага ашигтай бүтээгдэхүүн /MVP/-ийг бий болгох үнэ цэнийн тухай – хэрэглэгчид сонирхож байгаа эсэхийг тодорхойлох бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн бага нэгж хэмээн тодорхойлсон байдаг. Хамгийн бага ашигтай бүтээгдэхүүн зардлыг доод түвшинд хадгалж, танай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхолыг татаж байгаа эсэх зах зээлийн шинжилгээ хийж өгдөг. Нэг удаа л бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өсөхөд эрэлт эхлэнэ гэсэн үг.

Харилцаа холбоо тогтоож эхэл

Таны нэг л удаагийн зөвлөгөө өгсөн мэйл, утсаар ярьсан холбоо харилцаа нь таны бизнесийн зорилгыг илэрхийлж, ирээдүйн хэрэглэгчдийг татах болно.

Хайрцагнаасаа гадуур сэтгэж эхлэх

Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа “Би-юу-санал-болгох вэ?, түүнийг-хэн-худалдаж-авах вэ?” асуултны хариултыг бодохоос илүү “Бусдын санаачлаагүй ямар бүтээгдэхүүн гаргаж болох вэ? Үүнийг хэн худалдаж авах вэ? гэсэн хариултыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ нь бусдаас ялгарах ялгааг бий болгоод зогсохгүй таны бодол Таны брэнд яагаад бусдаас ялгаатай юм?, Яагаад энэ нь чухал вэ гэдэгт хариулт олохын тулд ажиллана.

Өөртөө анхаарал тавьж эхлэх

Хэрвээ та өөрөө стрессээ удирдахгүй бол, стресс чинь таныг удирдана. Старт апын стресс тайлах олон төрлийн аргууд байдаг. Хэрвээ та стрессээ зохицуулах өөрт тохирсон аргыг хараахан олж чадахгүй байгаа бол сэтгэлээр унагаж байгаа түгшилт, сэтгэл зовнил, гутрал заримдаа өөрийн мэдэлгүй бухимдаад байгаа зэрэг бүх таагүй мэдрэмжүүдээ биччих хэрэгтэй. Тэгээд өдөр бүр хийхийг хүсэж байгаа зүйлдээ нэг цагийг зарцуул, өөртөө “аз жаргалтай байдаг газар”таа байх зөвшөөрөл олго. Стрессээ тайлж чадахгүй байгаа бол үүнд та өөрөө л буруутай.

Алдаанаасаа эхэл

“Алдаа” гэдэг үгнээс битгий зугтаа. Энэ тэсрэлт бол чамайг алдаанаас сургах, одоогийн нөхцөл байдлаа илүү сайжруулах хамгийн шударга хичээл болдог. Бүтэлгүйтэл танд зөв буруу, сайн муу, таны хаана юу чадах, юуг удирдаж чадахгүй вэ гэдгийг шүүн эргэх холбоог бий болгож байдаг. Нэмж хэлэхэд татварын асуудал, эдийн засгийн хямрал зэрэг бол түр зуурын л шалгуур. Харин үүнийг яаж байгууллагатаа ашигтайгаар шийдвэрлэх нь танаас шалтгаална.

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …