Нийслэлд зөвлөлдөх ардчиллын санал асуулга зохион байгуулна

p19rovdl0a2f21bpc1svtfdnat11Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин энэ оны хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилсан бөгөөд дахин айлчилж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн ЗДТГ – ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хийх ажлыг нийслэлийн ЗДТГ – ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Тэрээр “ Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Саяхан нийслэлийн ЗДТГ, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран “Ил тод Улаанбаатар” академи Зөвлөлдөх Ардчиллын танхимыг байгуулсан. Зөвлөлдөх Ардчиллыг хөгжүүлэх үндэс суурь Улаанбаатар хотод бий болсон гэж дүгнэж болохоор байна. Нийслэлд хэрэгжүүлж байгаа ажилд иргэдийн оролцоог тусгадаг болсон нь Зөвлөлдөх Ардчиллын үндсийг тавьсан гэж үзэж байгаа юм” гэлээ.

p19rovdl0ac6h6111h9vj05atb3Нийслэлд хэрэгжүүлж байгаа ажилд иргэдийн оролцоог тусгах гол ажлын нэг нь хөршийн холбоо юм. Энэ нь Улаанбаатар хотод цоо шинэ ойлголт хэдий ч бид хөршийн холбоог сонгодог утгаар нь хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Хөршийн холбоо нь тохижилт, аюулгүй байдлыг шийдэх бөгөөд үүнд зориулсан тогтолцоо бий болгох шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд Азийн сантай хамтран нийслэлийн 152 хороонд амьдрах орчны зураглал хийж, Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн мөнгийг хэрхэн зарцуулахыг Эрүүл аюулгүй байдлын индекс болон амьдрах орчны зураглалыг харгалзан үзэж зарцуулж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах чиглэлээр “Авлигын эсрэг хөтөлбөр”, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар”, Хотын засаглалыг сайжруулах, Иргэдийн чадавхийг дээшлүүлэх гэсэн дөрвөн том хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хөгжлийн зургаан чиглэлд Эрүүл аюулгүй ногоон хот, Амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот, Иргэд, хувийн хэвшлийн оролцоонд суурилсан сайн засаглалтай хот, Олон төвт, суурьшлын зохистой суурилсан хот, Аялал жуулчлалын дэд төв хот, Олон улсад өрсөлдөх чадвартай хөгжингүй хот гэж тодорхойлсон. Энэ хүрээнд Зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэх нь чухал гэдгийг нийслэлийн ЗДТГ – ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав.

Харин ноён Жэймс С.Фишкин “Улаанбаатар хотод дахин айлчилж байгаадаа таатай байна. Нийслэлийн гэр хорооллын амьдах орчны зураглал, Эрүүл аюулгүй байдлын индекс зэрэг ажилд иргэдийн оролцоог илүү их тусгасан нь ажиглагдаж байна. Хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэдэд ямар асуудал тулгарч байна тэр дагуу санал асуулга зохион байгуулах юм бол иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж чадна. Иргэдэд зөвлөлдөх хэлэлцүүлгийн ач холбогдлыг ойлгуулах үүднээс эхлээд нийслэлийн хэмжээнд санал асуулгыг явуулж, дараагийн шатанд хороодод зохион байгуулах хэрэгтэй” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …