АНУ-ын Лос Анжелес хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай Олимпийн наадмаас манай тамирчид 11 медальтай ирлээ. Энэ оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд болсон тус наадамд 165 орны эрэгтэй, эмэгтэй 7000 орчим тамирчин спортын 25 төрлөөр өрсөлдсөн аж.
Тухайлбал жүдо бөхийн төрлөөр Б.Мягмарсүрэн, Б.Энхмаа ширээний теннисний хосын төрөлд У.Нинжбадгар, Г.Бодь-Эрдэнэ нар алт, жүдо бөхийн төрлөөр Э.Тэмүүлэн, Ц.Мөнхбаяр, ширээний теннисний ганцаарчилсан төрөлд У.Нинжбадгар, хөнгөн атлетикийн 100 метрийн уралдаанд М.Даваажаргал нар мөнгө, ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Б.Ерөөлт, бөөрөнцөг шидэлтээр Б.Тулга, жүдо бөхийн төрөлд Б.Номин-Эрдэнэ, Ч.Дүүрэнжаргал нар хүрэл медалийн эзэн болжээ.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм.
Эх сурвалж: www.ontslokh.mn