2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол Улсад:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 21086 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1202 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 88 хүн хандаж, 2 хүн шинээр хэвтэж, 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Газар хөдлөлт:
Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хонгор шар” гэдэг газарт 8 дугаар сарын 04-ний өдрийн 00:09 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Учирсан хохирол байхгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас барсан байна. Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар 27784 хүн өвчилж, 11294 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ