Дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч О.Ариунзул нар анхны үрээ буюу удам залгаж, ураг гагнах нуган хүүгээ өчигдөр өлгийдөн авчээ. Тэд болон ар гэрийнхэн нь хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрцөглөж яваа сурагтай.
Хөл хүнд болсноосоо хойш элдэв зургаа цахим хуудсандаа тавихаа больсон загвар өмсөгч, мисс бүсгүйн хувьд бие давхар гэдгээ төрөн төртлөө тас нууцлаж чадсан юм.
Нэг хэсэг тэднийг салсан, тусдаа амьдарч байгаа талаар шуугисан ч тэд хамтдаа амьдарч байгаа бүр хүүхэдтэй болсноо ийнхүү батлан харуулав. Монголын сайхан хосууд маань ийнхүү аав, ээж болсонд баяр хүргэе ээ.
www.zone.mn