Морь жилтнээ эерэг сайн

0e33efd44f99b938originalӨнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 6. Лхагва гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 21. Бархасвадь гараг.

Шийдэм одтой одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. 

Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. 

Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …