МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргын мэдэгдэлд хариу өглөө

мананМАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө.

          Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай Таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр дагавар байдаг. Энэ ч утгаараа гэрээний хэрэгжилт “хангалттай”, “хангалтгүй” гэсэн дүгнэлтийг гэрээ байгуулсан хоёр тал л үнэлж дүгнэх ёстой. Учир нь Та бид гарын үсгээ зурж хамтран байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.3-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно” гэж заасан.

 Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гэрээ цуцлах шийдвэрийг дангаар гаргаж, энэ тухай үүргийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт өгснөөр “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдах бололтой.

Тиймээс Монгол Ардын нам гэрээг хоёр талын оролцоотой зөвшилцөх “Ажлын хэсэг”-ээр хэлэлцэн бодитойгоор дүгнэлт өгч цуцлахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Энэхүү гэрээг анх байгуулахдаа мэдээлэн тайлбарласан шигээ хэрэгжилтийг нь ч хоёр тал хамтран дүгнэж ард түмэндээ тайлагнан асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Гэрээ байгуулахад ч, гэрээг цуцлахад ч хариуцлага гэж бий.

Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг умартаж, харилцан итгэлцэлгүй, зөвшилцөх ардчилалгүй, хүч түрсэн хариуцлагагүй үйлдэл гаргаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монгол Ардын нам гэрээг зөрчсөн мэт сурталчлах явдлыг хатуу эсэргүүцэж байгаа болно. Хамтарч байгуулсан гэрээг хамтдаа бодитойгоор дүгнэж, тайлагнах нь зүйд нийцнэ гэж үзэж байна” гэжээ.

MAN medegdel 001

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …