Шинэчлэгдсэн эрүүгийн хууль ямар байх вэ?

d41d8cd98f00b204e9800998ecf8427e2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд арван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч цаг үеэсээ хоцорсон, хүний эрхийг зөрчсөн зүйл, заалтуудтай гэж эрдэмтэн, судлаачдаас шүүмжлэл хүртдэг. Тиймээс энэ удаад ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжпийн чиг хандлагад нийцсэн урт хугацаанд тогтвортой үйлчлэхээр шинэчлэн найруулж байгаагаа хууль санаачлагчид онцолсон.

Энэ хууль батлагдсанаараа хүнийг эрүүдэн шүүх, орон байранд нь хууль бусаар халдах, баривчлах, саатуулах, нэгжих, эд хөрөнгө хурааж битүүмжлэх, мөрдөж, мөшгих зэрэг хуулийн байгууллагууды гаргадаг зарим үйлдэлд хязгаар тавьжээ.

Мөн ялын бодлогод өөрчлөлт оруулснаар шоронжсон тогтолцоо өөрчлөгдөнө гэж таамагласан. Үүгээрээ нийгэмд хүлээлт үүсгэж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын өнгө төрхийг тоймлон хүргэе.

ЦААЗЫН ЯЛЫГ ХУУЛЬЧЛАН ХАЛНА

Одоо мөрдөж байгаа хуульд цаазаар авах ял бий. Харин Ерөнхийлөгч уучлалаараа цаазын ялыг халсан. Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ял байхгүй. Мөн баривчлах ялыг хуулийн төсөлд тусгаагүй. Харин хорих ялыг долоо хоногоос 20 жил хүртэл байхаар тооцжээ. Мөн бүх насаар нь хорих заалт бий. Энэ төрлийн ял 25 жилээс дээш хугацаагаар хоригдсоны дараа үүснэ. Өөрөөр хэлбэл, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлөх зохицуулалт хийх аж.

Мөн гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүн гэж ангилдаг байсан энгийн болон хүнд гэсэн хоёр ангилалтай болгожээ. Таван жилээс дээш хоригдох бол хүнд гэмт хэрэг гэж үзнэ. Хүнд гэмт хэрэг хийсэн хүн тэнсэн авах боломжгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо арилгасан тохиолдолд ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заажээ.

ГЭРИЙН ХОРИОНД БАЙХ ЯЛТАН ЭЛЕКТРОН ГАВ ЗҮҮНЭ

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ялын шинэ төрлийг тусгасан нь гэрийн хорионд байлгах. Энэ ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Ийм, ял сонссон хүн хуулийнхны тодорхойлж өгсөн хүмүүстэй л харьцана. Хуулийнхны хяналтад оршин суугаа газраа өөрчлөлгүй тогтоож өгсөн замаар л зорчино. Тухайн этгээд бусдад аюултай байвап хүнтэй харьцахыг нь хориглоно. Ялтанд электрон гавны тусгамжтайгаар хяналт тавих  аж.

Хэрвээ тогтоосон журмыг зөрчвөл ялыг хорих ял болгон хувиргах аж.

Харин торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр оногдуулахаар төсөлд тусгажээ.

Хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, 51-ээс дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйгээс бусад хүмүүст нийтэд тустай ажил хийлгэх ял оноож болохоор тусгажээ.

Ийм ял сонсвол өдөрт дөрвөөс дээшгүй дээшгүй цагаар буюу нийтдзэ 121-480 цаг нийтэд тустай ажил хийх аж. Энэ ажлыг хийхгүй бол хорих ялаар солих гэнэ.

Одоо мөрдөж байгаа эрх хасах ялыг шинэ хуульд мөн хэрэглэнэ. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн болон нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглож нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх юм байна. Гэхдээ үндсэн ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ. Одоогийн хуулиар эрх хасах ялыг хорих ялтай хамтатган хэрэгжүүлж байгаа.

ХҮҮХДЭД ЯЛ ОНООХООС ЗАЙЛСХИЙНЭ

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас дээш байхаар төсөлд тусгажээ. Харин хүний амь хөнөөсөн, хулгай, дээрэм хийсэн, бусдыг хүнд гэмтээсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэг үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдэд ял оноох аж. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас хүрсэн, 18 хүртэлх насны хүүхдэд хорих ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болох шинэ зохицуулалтыг тусгажээ. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ гэдэг нь  хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзай үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээстодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхээр заахыг хэлэх аж. Өсвөр насны хүүхдэд нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, сургалт хүмүүжлийн тусгай хорионд байлгах гурван төрлийн ял эдлүүлэх шинэ заалт төсөлд оржээ. Мөн өсвөр насны хүүхдийн учруулсан хохирлыг эцэг эх нь төлөх заалт оруулсан байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДҮРС БИЧЛЭГ ХИЙЖ, ГЭРЭЛ ЗУРАГ АВБАЛ ЯЛ ОНООНО

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заналхийлэх, хууль бусаар нэгжих, хураан авах, орон байранд нэвтрэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг шинэ зүйл, заалт оруулжээ. Тухайлбал, бусдыгтодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардвал торгохоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, заалттай аж. Харин эрх бүхий албан тушаалтан хууль бусаар бусдын гэр, эд хөрөнгө нэгжиж, битүүмжилбэл нэг сараас нэгжил гэрийн хорионд байлгах, мөн хугацаагаар хорих ял шийтгэхийг төсөлд тусгажээ. Үүнээс гадна оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч чөлөөтэй байх эрхэд халдсан бол иргэн гурван сар хүртэл баривчлах, албан тушаалтан таван жил хүртэл хугацаагаар хоригдох юм байна.

Хүн бүр ухаалаг утастай болсон өнөө үед бусдын зураг авч дүрс бичлэг хийж олон

хорих ялын хугацаа ихсэхээр хуулийн төсөлд тусгажээ. Эрх бүхий албан тушаалтан хүнийг хууль бусаар баривчилсан бол мөн хорих ял хүлээхээр заасан байна.

Дээрхээс гадна эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан хууль бусаар өрсөлдөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс татгалзах, худал мэдээлэл тараан дампууруулах зэрэг гэмт хэргийн шинэ төрлийг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн олон нийтийг уриалан дуудаж хэт туйлширсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад бэлтгэсэн, явуулсан бол хүлээлгэх хариуцлагыг шинээр томъёолжээ.

СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ТУСГАЙ БҮЛЭГ БОЛЖЭЭ

Одоо мөрдөж байгаа хуулийн энэ төрлийн гэмт хэрэг зүйл, заалт төдий байсан. Харин шинэчилсэн найруулгын төсөлд бүлэг болжээ. Гэхдээ булш сүйтгэх гэмт хэргийг хуулиас хасч туүх соёлын дурсгалт зүйл, бунхан сүйтгэхийг гэмт хэрэгт тооцсон байна. Үүнээс гадна цаг үеэ дагаад цахим мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг төсөлд оржээ.

ОДОО МӨРДӨЖ БАЙГАА ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТ ХАСАГДАНА

Эрүүгийн хуулийн шинэ- чилсэн найруулгыгдагаж хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Тиймээс Эрүүгийн хуулиас эдгээр хуульд давхцах хэд хэдэн зүйл заалтыг хасчээ. Тухайлбал, цэрэг татлагаас зайлсхийх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, мөрийтэй тоглох, гэмт хэргийг нуун далдлах, үл мэдээлэх, үнэт цаасны тухай хууль зөрчих, доромжлох зэрэг зүйл заалтуудыг хасчээ.

Эх сурвалж: www.vip73.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …