Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийнэ

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон байна. Энэ талаар НОБГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаагаас тодрууллаа.

baa1cf53328f3147big-Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон. Энэ талаар тодруулаач?

-Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж гарсан.

Түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар ой, хээрийн түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад сургалт, дадлагыг явуулах, нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг шалгана.

-Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн галын аюулгүй бай­длаа хэрхэн хангасныг шалгах уу?

-Шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй барилга байгуу­ламжийг улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авсан эсэх, барилгын зураг төсөл, төлөвлөлтөд галын аюулгүйн шаард­лагыг тодорхойлсон стан­дарт, норм дүрмийн заал­туу­дын тусгагдсан байдал, барил­га байгууламжийн гал тэс­вэр­шил­тийн зэрэглэл, галын дохиоллын систем, гал унтраах авто­мат төхөө­рөмжийн төлөвлөлт, ажил­­ла­гааны бэлэн байдал, зас­вар үйлчилгээ хийгдсэн эсэх, ав­­ралтын зориулалт бүхий барил­гын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэхийг шалгана.

Түүнчлэн барилга байгууламжийн гадна болон доторхи  гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний бэлэн байдал, барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, агааржуулалт буюу утаа зайлуулах системийн төлөвлөлт, хэвийн ажиллагааг хангасан, цахилгаан шугам сүлжээний угсралт, цахилгаан тоног төхөөрөмжийг  норм дүрэм шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлыг хангасан байдалтай танилцана.

Мөн гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулж бэлэн байдлыг хангасан эсэх, болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан эсэ­хийг нарийвчлан шалгаж заа­вар зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж ажиллана.

-Түймрийг унтраах чиг­­лэ­лээр сургалт зохион байгуул­на гэж байсан. Сургалтад ямар байгууллагууд хам­раг­дах вэ?

-Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах чиглэлээр мэргэжлийн анги, албадад болон нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамт­ран сургалт, дадлагыг зохион байгуулна.

Сургалт дадлагаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, тухайн байгууллагын хэмжээнд ажилтан, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг мэдлэг олгохоор төлөвлөж байгаа.

-Байгууллагуудад гал унтраах багаж хэрэгслийн хэрхэн бэлтгэх талаар зааж, сургах уу?

-Тэгнэ. Байгууллагуудад үйл ажил­лагааныхаа онцлогт зохицуу­лан дайчлах хүч хэрэгсэл болон мэргэжлийн албадыг татан оролцуулах, тэдгээрт бодит нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургууль зохион байгуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, хүч хэрэгсэл, шаардагдах шатах тослох материал, хоол хүнсний нөөц бүрдүүлэлт, байгууллагын гадна талд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбарыг байрлуулсан эсэх зэрэг мэдлэг мэдээллийг олгоно.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Отгон

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …