МАН-ын Шинэчлэлийн хорооноос гаргасан мэдэгдэл

5vv6rkeqt5rllchsg2so9p41e8Монгол Ардын Намын дарга М.Энхболд,

Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга С.Бямбацогт нарт

МЭДЭГДЭЛ

            2014 оны эцэс хүртэл сөрөг хүчний байр суурьтайгаар ажиллаж ирсэн Монгол Ардын Нам “Эдийн засгийн хямралыг даван туулах, сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, саналыг гараар тоолдог болгох, улс төрийн намын тухай хууль болон улс орны өмнө тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх” тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр Ардчилсан Намаас ирүүлсэн саналын дагуу хамтран ажиллахаар тохиролцож, шийдлийн Засгийн газрыг байгуулсан.

            Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс Монгол Ардын Намыг Засгийн газраас “Хангалтгүй ажилласан, улс төржсөн” нэрийн дор хөөх шийдвэр гаргаснаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн ч намын удирдлагын зүгээс шийдвэртэй алхам хийж, тодорхой байр суурь илэрхийлэлгүй, АН-ын аясаар Гэрээг сануулах төдийд ажиллаж ирсэн нь олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж, бусдыг дагалдагч, чадамжгүй, сул дорой нам мэт харагдуулж, сандал, суудлын төлөө ажилладаг бүтэц хэмээх ойлголтыг төрүүлсээр байгаад дүгнэлт хийж, анхаарах цаг ирлээ.

Иймд Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаар хамтарсан Засгийн газарт ажилласан ажлын үр дүн, тайланг сонсож, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, дүрмээ биелүүлж, санаачлагатай, зоригтой алхам хийх нь 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүнд эерэг нөлөө үзүүлж, томоохон ялалтын үндэс суурийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой тул дараах ажлуудыг яаралтай хэрэгжүүлэхийг Монгол Ардын Намын удирдлагад МЭДЭГДЭЖ байна.

94 жилийн түүхтэй улс төрийн ууган намын хувьд иргэд, сонгогчдын дэмжлэгийг авах санаачлагыг эхлүүлж, “Ил тод, нээлттэй нам” болох зорилт дор намынхаа санхүүжилтийн байдлыг зарлаж, хандив, орлого, зарлагын тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр танилцуулах,
МАН-ын III Бага хурлын хуралдааныг яаралтай хуралдуулж, Бага хурлын гишүүдэд өгсөн амлалтын биелэлт болон хамтарсан Засгийн газарт ажиллах хугацаанд гарсан үр дүнг хэлэлцэж, сайд, дэд сайд нарын ажлын тайланг сонсож, улс төрийн дүгнэлт өгөх, нийтэд мэдээлэх,
Иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа “Эдийн засгийн ил тод байдал”-ын тухай хууль, гэмт этгээдийг өмгөөлсөн “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Зөрчлийн тухай хууль” зэрэг нийгэмд хор уршиг бий болгох сөрөг үр дагавартай хуулиудыг батлуулахгүй байх, харин сонгуулийн болон бусад нэн шаардлагатай хуулиудыг батлуулахад чиглэгдсэн ажлуудыг хэрэгжүүлэх,

МОНГОЛ АРДЫН НАМЫН

ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО

2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр.

Тусгаар тогтнолын ордон.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …