Тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоолоо

76928НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ. Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна.

ХҮҮХЭЛДЭЙ

Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл барби цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг.

Зөвлөгөө

-Жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий! Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна.

-Худалдан авах гэж буй хүүхэлдэйний шошго дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.

-Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.

ЧИХМЭЛ ТОГЛООМ

Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд залгих аюултай.

Зөвлөгөө

-Байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах

-Хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах

-Үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомноос зайлсхийх.

МОДОН ТОГЛООМ

Модон тоглоомонд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай модон тоглоом байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомноос болгоомжлох хэрэгтэй.

Зөвлөгөө

-Наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах.

-Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.

ХУВАНЦАР ТОГЛООМ

Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.

Зөвлөгөө

-Байгалийн резинэн тоглоом сонгох

-Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэй поливинил хлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох

-Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх

ГОО САЙХНЫ БОЛОН БУДГИЙН ХЭРЭГСЭЛ

Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми, сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна.

Зөвлөгөө

-Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх

-Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох

ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРТЭЙ ТОГЛООМ

Энэ хэсэгт зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтна. Эдгээр тоглоомны зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй.

Зөвлөгөө

-Бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх.

Эх сурвалж:www.mglradio.com

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …