2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
31 дэх долоо хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт тууралттай өвчний хамшинж нийт тохиолдлын 64.4 хувийг эзэлж байна.
Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас өндөр байгаа бөгөөд 25 дэх долоо хоногоос эхлэн үргэлжлэн ихсэж, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна.
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
ХӨСҮТ-өөс цочмог цусархаг суулгалтын хам шинжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, 8 дугаар сарын 10-нд ШУТ-ийн хуралд танилцуулна.
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 21138 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1215 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-ХӨСҮТ-д нийт 32 хүн хандаж, 5 хүн шинээр хэвтэж, 9 хүн эмчлэгдэн гарч, 26 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 6 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 3 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
Саудын Араб улсад хүний Коронавирүст (MERS-CoV) халдварын 2 лабораториор батлагдсан тохиолдол, 2 нас баралтыг мэдээлсэн байна.
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1384 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 495 (35.7%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 02-ны байдлаар дэлхийн 10 улсад 27964 хүн өвчилж, 11354 (40.5%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эрүүл мэнд, спортын яам