Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талархал” хүргүүлсэн байна

DSCF2077Монголын сурагчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоотой хамтран 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртад Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 480 сурагчдад “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт орлоо.

imgТус арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсныг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн хамт олонд “Талархал” хүргүүлсэн байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …