Ерөнхийлөгч “Шударга ёс” эвслийн гишүүдийг онцгойлон шагнахын учир юу бэ

55555.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр төрийн одон медаль, шагналын хурыг буулгалаа. Түүний захирамжаар шагнагдсан боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэрийн салбарынханд тэрээр өөрөө шагнал гардуулсан бол түүний захирамжаар шагнагдсан УИХ-ын гишүүдийн шагналыг спикер З.Энхболд гардуулан өглөө.

УИХ-ын гишүүдэд өгсөн төрийн одон медалийн хувьд онцгой гэмээр хүмүүсийг шагнажээ гэж ажиглагдаж байгаа юм. Тодруулбал УИХ дахь гишүүдээс МҮАН, МАХН гишүүдийг онцгойлон шагнажээ. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Д.Батцогт, Г.Уянга нарыг Алтангадас одонгоор, З.Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.

Л.Гантөмөрийг эс тооцвол бусад нь МАХН, МҮАН-ын гишүүд.  Ц.Цолмон, З.Баянсэлэнг нарын хувьд МАХН-ын гишүүн бол Н.Батцэрэг, Д.Батцогт Г.Уянга нар МҮАН-ын гишүүд юм. Ерөнхийлөгчийн энэхүү Шударга ёс эвсэлийн гишүүдийг тусгайлан шагнасан нь тэрээр олон талыг бодолцсон, тал зассан шагнал байлаа гэж хэлж болохоор байгаа юм.

МАХН, МҮАН-ын шагнал хүртсэн таван гишүүний хэн нь ч Засгийн газрын гишүүн биш гэдгээрээ “онцгой”. Засгийн газарт хамтарч ажиллаж буй “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 гишүүний төлөөлөлтэй.  Түүнээс дөрөв нь Засгийн газрын гишүүн, нэг нь УИХ-ын дэд даргаар ажилладаг. Үлдсэн зургаан сул гишүүнийх нь тавыг нь дээрх төрийн одон медалиар шагнасан нь санаандгүй зүйл биш бололтой байна. Шагнаагүй үлдсэн сул нэг гишүүнийг нь шагнахгүй байх шалтгаан бий. Тэр нь УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар юм. Ц.Оюунбаатарын хувьд энэ хавар УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн шинэ гишүүн. Энэ үүднээсээ Ерөнхийлөгч шагнах ямар нэгэн сэжүүр гараагүй болов уу гэж ажиглагдаж байна.

Ингэхээр Шударга ёс эвслийн УИХ дахь гишүүдээс Парламентын дэд дарга болон Засгийн газрын сайдуудаас бусад сул гишүүдийг нь ерөнхийлөгч маань шагначих уу  даа гэсэн ойлголт төрүүлээд байна. Энэ нь том учир шалгаантай байж мэдэх юм.

Засгийн газрыг эв түнжинтэй байлгах, МАХН, МҮАН-ын дээрх сул гишүүдийг “оргож бусгаад гүйцэтгэх засаглалаар тоглуулчихгүй” байх тал зассан шагнал байж мэдэх. Нөгөөтэйгүүр эдгээр гишүүдээс АН-д элсээд орчих хүн ч гарахгүй гэхийн баталгаагүй. Тэр тусмаа МҮАН-аас АН-д яваад орчих гишүүн байх магадлал илүү. Энэ үүднээсээ тусгайлан шагнах шалтгаан болсон байхыг үгүйсгэмгүй.

Өөр нэгэн шагналын учир нь болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН-ын хувьд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсоны хариу байх магадлалтай. МАХН-ын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах зорилгоор нэр дэвшигчээ өрсөлдүүлж, Ц.Элбэгдоржид ашигтай байхаар сонгуульд оролцсон гэх судлаачдын байр суурь бий. Энэ үүднээсээ МАХН-ын хоёр гишүүнийг шагнасан байхыг үгүйсгэмгүй. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч МАН-ын УИХ дахь 25 гишүүнээс хэнийг нь ч шагнаагүй нь анхаарал татахгүй гэж үү. Байнгын хорооны хурал даргалж чадахгүй, эвээ олохгүй яваа З.Баянсэлэнгэ гишүүнийг давж шагнагдах хүн МАН-д байхгүй байна гэдэгт итгэхэд бэрх юм. З.Баянсэлэнгэ ч ямар гавьяа байгуулаад Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулчихав аа. Д.Батцогт, Г.Уянга нарыг юуны учир Алтангадас одонгоор шагнасан юм бол. Энэ бүхнээс үзэхэд Ерөнхийлөгчид МАХН, МҮАН-ын гишүүдэд тал засах том шалтгаан байжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. …