Х.Намуун алдарт дуучинтай хоршин дуулснаа “анхааруулга”-тай хүргэв

naГавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Намууныг бид “Тагнуулч аав” кинонд тоглосоноор нь илүүтэй танина. Тэгвэл тэрбээр алдарт дуучин Jessie J-тэй хоолой хоршин “Flash light” дууг дуулжээ.

slХ.Намуун “За би гэдэг хүн дуулах талаар огт ойлголтгүй хүн шүү аймаар мэргэжлийн юмнууд яриад байв аа мэдэхгүй шүү. Дураараа гусаад л хаячихлаа. Зүгээр дуртай дуугаа дуулсан болно. Битгий гүн гүнзгий хүлээж аваарай хүмүүс минь. Дуучин болох гээгүй шүү” гэж анхааруулж байгаад хамтран дуулсан бичлэгээ өөрийн цахим хуудастаа байршуулав. Энэхүү бичлэгээ iphonе  утасны karaoke апплэкейшныг ашиглан ийнхүү дэлхийн одтой хоршин дуулсан гэнэ шүү. Сүүлийн үед энэхүү karaoke апплэкейшн нэлээд нэрд гараад байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт алдарт дуучны шүтэн бишрэгчид хоршин дуулсан бичлэгээ Youtube сайтад байршуулах болсон билээ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …