Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны байгууллагын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон.
СХД-ийн Засаг дарга М.Чинболд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч тус дүүргийн 21-р хороонд зочлуулан Монгол ахуй, соёлтой танилцуулах бэсрэг наадам зохион байгуулжээ. Уг “БЭСРЭГ НААДАМ” -ын үеэр Японы Шизүока мужаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарыг СХД-ийн амралт цогцолборт зочлуулан эрийн гурван наадам үзүүлж, СХД-ийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулсан байна.
Ц.Мөнх