Зоонозын өвчний тулгамдаж буй асуудлаар хурал зохион байгуулагдлаа

0 aaaaaaaazonoz 2ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран зохион байгууллаа.

Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, “ОХУ дахь биологийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо” сэдвээр, Шемякин И.Г,профессор, Микробиологи, биотехнологиийн эрдэм шинжилгээний төвийн дэд захирал, “Халдварт өвчний оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр, Балаханов С.В,профессор, Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомтын өнөөгийн байдал” зэрэг чиглэлээр эрдэмтэд илтгэл тавьж манай улсад төдийгүй олон улсад анхаарал татаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ.

Энэхүү хурал нь харилцан мэдээлэл, мэдлэгээ солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой хурал боллоо. Хуралд нийт 70 гаруй эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтэнүүд оролцсон байна.

0 aaaaaaaazonoz 0

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …