30 минутанд кимчиний хачир бэлтгэх жор

2811426742309Кимчи нь та бидний өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болжээ. Гараа гаргаж хийсэн амттай хоолоо идэх гэтэл нэг л зүйл дутаад байна уу? Тэгвэл гарын доорх бүтээгдэхүүн ашиглан богино хугацаанд хэрхэн амтат кимчитэй хачир бэлтгэх жорыг танилцуулахаар боллоо. Жоорлоод аваарай.

281_1426741693

Кимчийг заавал напа байцаагаар хийж удаан хугацаанд дардаг хэмээн ойлгож болохгүй. Энэхүү жороор та 30 минутын дотор кимчи хийж тэр даруйд нь хоолтойгоо хачирлан идэх боломжтой болох юм. Ингэхийн тулд энгийн ногоон байцааг ашиглана. Байцааг гадна талаас нь хүйтэн усаар сайтар угаасны дараа урт нарийн хэрчинэ. Ингээд 1 цайны аяга ус, 1/4 цайны аяга давс хийж гараараа сайтар базаж хольсны дараа 10 минут амраагаарай.

281_1426741701

Энэ хооронд 1/4 цайны аяга халуун чинжүү, элсэн чихэр, загасны сүмс, лууван, жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгиныг хэрчихэд бэлтгэнэ.

281_1426741788

Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг урт нарийн хэрчиж сайтар хольж хутгана.

281_1426741836

Байцаан давстай уснаас шүүж гаргаад цэвэр усаар 2 удаа зайлж угаасны дараа усыг сайтар хатаана.

281_1426741887

Ингээд байцааг кимчиний амтлагчтай хольж сайтар хутгана.

281_1426741917

Кимчийг хүнсэнд шууд хэрэглэж болох ба эсвэл агаар орохооргүй битүү саванд хийж хөргөчинд хадгалан хэрэглэж болно. 7-14 хоног даршилсан ч болно.

281_1426741994

Таны өөрийн гараар хийсэн амтат кимчи бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

Эх сурвалж: www.1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …