Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

0- aaaalogo_shine2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчний сэжигтэй дуудлага:

Өвчтөн “О” 25 настай, эмэгтэй, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 8 дугаар сарын 4-ний өдөр тарваганы мах идсэн. Өвчтөнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй тул “тарваган тахал өвчний сэжигтэй” оношийг үгүйсгэж, сумын Засаг даргын 193 тоот захирамжаар хөл хорионы хязгаарлалтын дэглэмийн цуцалсан байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгаа хийх шаардлагатай байна.

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: 

Өвчтөн “Н” 19 настай, эрэгтэй. Оюутан. Хэнтий аймгийн Баян-Адрага суманд амарч байхдаа 8-р сарын 4-нд зүүн гарын бугалганы дотор талын дунд хэсэгт улайж хавдан цэврүүтэж, сумын эмнэлэгт, 8-р сарын 6-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан. Хэсэг газрын үзлэгээр зүүн гарын бугуйнаас тохой хүртэл хатуу хавантай, арьс улайсан, шууны урд хэсэгт 2-3 см орчим хатуу хар тавтай, эмзэглэлгүй. Өвчтөн одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан ЗӨСҮТ-д шинжлэхэд шархны арчдаснаас боомын нянгийн хорын плазмидийн ген тодорхойлогдсон ба нян судлалын шинжилгээ үргэлжилж байна (хавсралт).

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaahusnegt 5Өвчтөн “Н”-ийн зүүн гарын шууны дотор талын шархны зураг

Өвчтөн “Н”-ийн голомтын судалгааг хийх явцад өвчтний аав “Г” 44 настай, эрэгтэй, боом өвчний сэжигтэй өвчилсөн байж болзошгүйг илрүүлж, Баян-Адрага сумын эмнэлэгт тусгаарласан байна. Хэсэг газрын үзлэгээр зүүн гарын ядам хуруун дээр 2х5 см хэмжээтэй хар тав бүхий шархтай, эмзэглэлгүй. Өвчтнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-д шинжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Халдварын эх уурхайг бүрэн баталгаажуулах;

1 голомтоос хүний өвчний 2 тохиолдол бүртгэгдсэн, малын өвчлөл гарч байгаа тул эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр боом өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгаа хийх шаардлагатай.

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 21158 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1223 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 123 хүн хандаж, 17 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 29 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 12 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 3 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

ХӨ-ний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний 7 хоног тутмын мэдээллээр улсын хэмжээнд цочмог цусархаг суулгалтын хам шинж олон жилийн дундаж үзүүлэлтээс нэмэгдэж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-өөс тандалтын мэдээгээр мэдээлэгдсэн цочмог цусархаг суулгалтын хам шинжид хийсэн бичиглэл судалгааны үр дүн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ШУТ-ийн энэ өдрийн хуралд танилцууллаа.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1384 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 495 (35.7%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 08 дугаар сарын 02-ны байдлаар дэлхийн 10 улсад 27964 хүн өвчилж, 11354 (40.5%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …